What is Child Sponsorship

What is Child Sponsorship and how does it work.
Friday, April 7, 2017

Дэлхийн Зөн Монгол ОУБ нь 1995 оноос Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд бид хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн талаар илүү тодорхой тайлбар мэдээллийг өгч байна.

Бид донор буюу хувь хүнээс өгдөг хандив туслалцаан дээр тулгуурлан Монголын 60000 гаруй хүүхэд гэр бүлүүдэд хүрч ажилладаг бөгөөд хувь хүний хандиваар үйл ажиллагаа явуулдаг байгууллага болно. Дэлхийн Зөн олон улсын байгууллага нь дэлхий даяар ядууст зориулсан үйл ажиллагаа явуулахдаа арьсны өнгө, шашин шүтлэг, яс үндэсээр ялгаварладаггүй бөгөөд тэдгээр хүмүүсийг шашны үйл ажиллагаанд тусламж авах нөхцөл болгон оролцохыг огт шаарддаггүй.

Хорь гаруй жилийн турш Монгол орны 100 гаруй орон нутагт хэрэгжүүлсэн манай төсөл, хөтөлбөр, нөлөөллийн үйл ажиллагаанаас 770 мянга гаруй хүүхэд (70 гаруй хувь) тэдний гэр бүл шууд болон шууд бусаар үр ашгийг нь хүртсэн гэж үздэг. ДЗ Монгол ОУБ нь хүүхдийн аж амьдралыг сайжруулж, тогтвортой үр дүнг бий болгохын төлөө орон нутгийн иргэд, төрийн болон бусад байгууллагуудтай хамтран ажилладаг юм.

Хэрвээ та бүхэн манай хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн талаар илүү мэдэхийг хүсвэл бидэнд facebook хуудас болон  feedback_mongolia@wvi.org хаягаар хүсэлтээ илгээгээрэй.

Хүүхэд ивээн тэтгэлэг гэж юу вэ?

Хөтөлбөрт байгаа хүүхэд бүр ивээн тэтгэгчтэй болдог. Бид тэдний хандивласан мөнгийг нэгтгэн тухайн орон нутагт тулгарч буй цэвэр ус, тэжээллэг хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, өрхийн амьжиргаатай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд тусалдаг. Ивээн тэтгэгч хүүхэд хоёр захидал харилцаа, фото зураг зэргээр харилцдаг. Зарим үед ивээн тэтгэгч тухайн улсад ирж, хүүхэдтэйгээ уулзан, бас орон нутгийн хөгжилд ямар ахиц гарсныг үзэх боломж гардаг. Бидний мөрддөг Хүүхэд хамгааллыг бодлого журмын дагуу бид хүүхдийн хувийн мэдээллийг нийтэд ил мэдээлдэггүй. Манай хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нь эмзэг бүлгийн хүүхдүүд, гэр бүл, мөн орон нутаг нь ядуурал, тэгш бус байдлыг даван туулж амьдралаа сайжруулах төсөл хөтөлбөрийг  урт хугацаанд хэрэгжүүлэх боломж олгодог.

Дэлхийн Зөн Христэч байгууллага юм бол танай ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Дэлхийн Зөн хүмүүс тэрэн дундаа хүүхдийн сайн сайхан амьдралыг хангахын төлөө яаралтай тусламж, хөгжлийн ажлыг хийдэг Христэч байгууллага юм. Дэлхийн Зөн үйл ажиллагаа явуулахдаа арьсны өнгө, шашин шүтлэг, яс үндэсээр ялгаварладаггүй. Дэлхийн Зөнд ажилладаг олон ажилтнууд өөр итгэл үнэмшилтэй байдаг. Аливаа нэгэн тусламжийг авахын тулд Христэч итгэл үнэмшилтэй болох нөхцөлийг бид хэзээ ч тулгадаггүй. Манай төсөл хөтөлбөр олон янзын итгэл үнэмшилтэй хүмүүс амьдардаг 16 аймаг, УБ хотын 6 дүүрэгт хэрэгжиж байдаг.

Дэлхийн Зөнгийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр хэрхэн хүүхдийн амьдралыг дээшлүүлдэг вэ?

Бид хүүхдийн амьдралыг сайжруулах гол гарц нь орон нутгийн иргэд, байгууллагатай урт хугацааны хамтын ажиллагаа гэдэгт итгэдэг. Манай орон нутаг дахь хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр бүр хүүхдийн амьдарч орон нутагт тулгарч буй нэн шаардлагатай хэрэгцээг хангахын төлөө ажилладаг. Төслүүд хүүхдүүд эрүүл аж төрөх, хэрэгтэй боловсролыг авах, аюулгүй хамгаалагдсан байх орчныг бий болгохыг зорьдог. Хүүхэд, иргэдийн зүгээс илэрхийлсэн нэн чухал асуудлууд болон цэвэр усны хангамж, ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ, гэр бүлийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг чиглэлтэй төслүүд ч бас байдаг.

Хүүхдийг хэрхэн сонгодог вэ?

Орон нутгийн иргэд, байгууллагатай хамтран хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг сонгодог. Дараа нь гэр бүлээс нь хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгааг асуудаг бөгөөд хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрөөс хүүхэд гэр бүлээр зогсохгүй, нийт орон нутаг үр ашгийг нь хүртэхийг ойлгуулдаг.

Ивээн тэтгэч хүүхэд өргөн авч болох уу?

Үгүй. Бид ямар ч хүүхэд үрчлэх үйл ажиллагааг хийдэггүй. Ивээн тэтгэгч хүүхдийн амьдралын чанарыг, биеэ даасан байдлыг өөр улс руу аваачихаас илүүтэй өөрийнх нь улс орон, үнэ цэнэтэй төрөлх соёлд нь сайжруулахад туслах боломжтой юм.

 

Дэлхийн Зөн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэрхэн орон нутгийн иргэдтэй хамтран ажилладаг вэ?

 

Хамтран ажиллах хүсэлтэй газар бид үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд иргэдтэй хамтран ажилладаг. Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр эхлэхээс өмнө Дэлхийн Зөнгийн ажилтнууд аймаг сумын удирдлагууд, орон нутгийн иргэд бүлгүүд, хүүхдүүдтэй уулзан тэдэнд тулгарч буй асуудлуудыг ярилцаж, шийдвэрлэх хамгийн зохистой үр дүнтэй арга замуудыг тодорхойлдог. Мөн иргэд орон нутаг хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн эсэхийг мэдэх үнэлгээг хийдэг.  

 

Иргэд, орон нутгийн хамтаар үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, зорилго зорилт, үйл ажиллагаанд түүнд зарцуулагдах төсөв хөрөнгө, үр ашгийг хүртэх хүүхдүүд, иргэд, өрхийн тоо  зэргийг тусган нарийвчлан төлөвлөдөг. Манай Дэлхийн Зөнгийн ажилтнуудын ихэнх нь тухайн орон нутагтаа амьдран суудаг тул иргэдийн хэрэгцээ, орон нутгийн асуудлаа сайн мэддэг. Орон нутгийнхний бидэнд итгэх итгэл нэмэгдсэнээр орон нутгийн иргэд төсөл хөтөлбөрийг өөрсдөө хэрэгжүүлэн үргэлжүүлэн авч явах чадвартай болдог. Тодорхой хугацаанд төсөл хэрэгжсэний дараа түүний үр дүнг хэмжих үнэлгээ хийдэг. Орон нутагтай хамтран ажилласнаараа бид тэднийг чадваржуулж, цаашдаа орон нутгийн хөгжлийн жинхэнэ эзэд нь байж, хамтдаа хүрсэн үр дүн амжилтаа үргэлжүүлэн авч явах бүрэн боломжтой болно гэж бид хардаг.

 

 

 

 

 

 

 

 

World Vision Mongolia has worked in Mongolia since 1995 and would like to clarify our sponsorship program.

 

We are a donor-funded organization mostly funded by individuals who support some 60,000 children and their communities throughout Mongolia with monthly contributions. World Vision serves people who are poor worldwide, regardless of race, religion, or ethnic origin. We never require that those we serve participate in religious activities as a condition of support.

 

Since we started working in Mongolia more than 20 years ago, our programs, projects and advocacy initiatives has helped at least 770,000 children (over 70% of the country’s total children population) and their families in over 100 soums. WV Mongolia works in cooperation with communities and the government to create sustainable programming with measurable impact in children’s lives.

 

We invite you to learn about our child-focused programming, which has been honored nationally, by messaging us on facebook or writing to feedback_mongolia@wvi.org.

 

World Vision Mongolia has worked in Mongolia since 1995 and would like to clarify our sponsorship program.

 

We are a donor-funded organization mostly funded by individuals who support some 60,000 children and their communities throughout Mongolia with monthly contributions. World Vision serves people who are poor worldwide, regardless of race, religion, or ethnic origin. We never require that those we serve participate in religious activities as a condition of support.

 

Since we started working in Mongolia more than 20 years ago, our programs, projects and advocacy initiatives has helped at least 770,000 children (over 70% of the country’s total children population) and their families in over 100 soums. WV Mongolia works in cooperation with communities and the government to create sustainable programming with measurable impact in children’s lives.

 

We invite you to learn about our child-focused programming, which has been honored nationally, by messaging us on facebook or writing to feedback_mongolia@wvi.org.

 

What is sponsorship?

 

Each child in our sponsorship program is matched with one sponsor. We pool donations from to help the whole community have access to vital resources like clean water, nutritious food, healthcare, education, livelihood opportunities, and more.The sponsor and child can correspond via letters and photos, packages, and email. A sponsor can visit the child and see how the donation is helping transform their community.  Our Child Protection Policy prohibits the public display of personal information of the child. Child Sponsorship is an opportunity to find lasting solutions to fight poverty and injustice and help vulnerable children, families and communities reach their potential to improves lives. Our decades of experience have proven that the most effective way to help a child is to strengthen the child’s entire community.

 

How does World Vision’s Christian identity, play into the work?

 

World Vision is a Christian relief and development organization working to promote the well-being of all people - especially children. World Vision serves people who are poor worldwide, regardless of race, religion, or ethnic origin. A large number of World Vision staff in Mongolia are of other faiths. We never require that those we serve convert to Christianity as a condition of support. We work in 16 aimags and 6 districts in Ulaanbaatar, where many other faiths are practiced.

 

How is World Vision Sponsorship designed to improve the lives of children?

 

We believe the best way to improve the life of a child is to engage in long term partnership with their community. Each World Vision Sponsorship project is designed to meet the most pressing needs in a sponsored child’s community. Projects are designed to make sure that children are healthy, receive appropriate education and children feel safe and protected. Other goals are determined by what the children and community need most: clean water and improved sanitation, better income opportunities for parents, improved agricultural production, etc.

 

How are children chosen?

 

Community members help identify the most vulnerable children in their area. Then, the families of these children are asked if they'd like to be part of the child sponsorship program, with the understanding that the benefits will be shared by everyone in the community.

 

Can sponsors adopt their children?

 

No. We do not organize adoption of children. Your help to improve a child’s quality of life and self-reliance in their own countries and cultures has deeper value than moving them to a foreign country.

 

How does World Vision work with the community to implement sponsorship?

 

We work in communities where our presence is requested and welcomed. Before a sponsorship project begins, World Vision workers meet with aimag and soum governors, community leaders/members and children to listen and assess the needs in the community and determine appropriate and effective responses. A feasibility study is conducted to see if the community has the capacity to implement a sponsorship program.

 

Together, we develop a plan for project areas and activities that will address their needs and priorities. A plan of operation with a proposed timeline, budget, specific goals, and objectives is created, including the number of children and families that will be assisted. A majority of World Vision project staff are local residents who are best suited to evaluate and serve the needs of their community. As we earn trust and credibility within the community, community members participate in and take ownership of the projects. While projects are in progress, the work is evaluated to ensure it is has maximum impact. By partnering with local people in the project communities, we empower them to bring about change themselves and to sustain progress in their community long after the project goals they have established with World Vision have been achieved.