Дэлхийн Зөн байгууллагын Ханган Нийлүүлэгчийн Ёс зүйн дүрэм

Дэлхийн Зөн байгууллагын Ханган Нийлүүлэгчийн Ёс зүйн дүрэм 

2022 оны 09 дүгээр сард шинэчилэн найруулав. 

Хувилбар 3.0 

 

Дэлхийн Зөн байгууллага нь худалдан авалтын бүх үйл ажиллагаандаа хамгийн өндөр түвшний ёс зүй, ёс суртахууны стандартыг дагаж мөрддөг. Энэхүү Ёс Зүйн дүрэмд бидний өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёстой зарчмууд, үйлдлийг тусгасан бөгөөд Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн худалдан авалтын ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх явдал юм. Дэлхийн Зөн/Зөн Сан байгууллага нь хандивлагчдын шаардлагуудыг биелүүлэхийн тулд шаардлагатай тохиолдолд хандивлагчдын худалдан авалтын шаардлагуудыг дагаж мөрдөнө. Иймд Дэлхийн Зөн/Зөн Сан байгууллагын ханган нийлүүлэгч, гэрээт гүйцэтгэгч, дэд гэрээлэгч нь тус Ёс Зүйн дүрэмд тусгасан зарчмуудтай уншиж танилцаж, дагаж мөрдөхөө илэрхийлэн гарын үсэг зурах ёстой. 

Дэлхийн Зөн/Зөн Сан байгууллага нь ханган нийлүүлэгчдээс дараах зарчмыг хүлээж байна

1)      Мөнгөний үнэ цэнийг нэмэгдүүлэхийг хичээх –

            a) Гэрээ болон Худалдан авалтын захиалгын хугацаанд бараа, ажил үйлчилгээний

                 чанарыг сайжруулах, зардлыг бууруулахыг идэвхитэйгээр эрмэлзэх.

            b)Тавьсан шаардлага болон эрсдлийг үнэн зөв тусгасан зохистой шударга үнийг                 санал  болгох. 

 

2)      Мэргэжлийн өндөр түвшинд шударга ажиллах– 

             a) Үнийн санал өгөхдөө өөрийн чадавх, боломжийн талаар шударга, бодитой хандах. 

            b)   Дэлхийн Зөн нь ханган нийлүүлэгчид нь энэхүү Ёс зүйн дүрмийн зарчмуудыг                                    биелүүлэхийн төлөө хичээн чармайж, шаардлагатай үед, үүнийгээ харуулах                                      ] чадвартай байхын тулд өөрийн ханган нийлүүлэгч, дэд гэрээлэгч нартай хамтран                        ажиллахыг уриална гэдэгт найдаж байна. 

            c)  Дэлхийн Зөн/Зөн Сан байгууллагатай хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн                                          харилцааг хөгжүүлэхэд дэмжиж ажиллах.  

           d) Байгууллагын нийгмийн хариуцлагын талаар тодорхой, идэвхтэй амлалтыг                                      харуулах. 

  

3)  Хариуцлагатай байх – 

      a) Төлбөрийг үр дүнтэй уялдуулах, гүйцэтгэлийн эрсдэлийг илүү тэнцвэртэй тусгасан                      үнийн бүтцийг хэрэгжүүлнэ.  

      b) Ажил үйлчилгээний гүйцэтгэл буруу, эсвэл биелээгүй үед үнэн зөвөөр мэдээлэх,                            шударга байх зэрэг үүрэг хариуцлагаа хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээх, тэгснээр                алдаанаасаа суралцах. 

 

4) Дэлхийн Зөн/Зөн Сан байгууллагатай уялдаатай ажиллах –  

    a) Эмзэг болон мөргөлдөөнд нэрвэгдсэн газар нутгуудийг оролцуулан Дэлхийн Зөн                            байгууллагын бүх салбар оффист бараа, ажил үйлчилгээ нийлүүлэх эрмэлзэлтэй                        байх.  

   b) Хөгжлийн үйл ажиллагааны нөлөөллийг нэмэгдүүлэх сайн туршлага, мэдлэг                                    инновацийг хуваалцах, дамжуулах. 

 

5) Ашиг сонирхлын зөрчилгүйгээ илэрхийлэх — 

Ханган нийлүүлэгч, эсвэл Гэрээт гүйцэтгэгч нь Дэлхийн Зөн байгууллага болон Зөн Сан ББСБ-ын Ашиг сонирхлын зөрчлийн бодлогын дагуу ямар ч харилцаа, бизнес, ажил хэргийн холбоо, хамаарал, оролцоо, албан тушаал, санхүүгийн ашиг сонирхолгүй, ямар ч бэлэг, зээл аваагүй, өөр бусад ямар нэгэн үйлдэлд оролцоогүй гэдгээ баталж байна.  

6) Олон улсын Хөдөлмөрийн Конвенци болон хөдөлмөрийн хуулийг сахиж мөрдөх. 

7) Байгаль орчны бодлоготой байх – 

     a) Дэлхийн Зөн/Зөн Сан байгууллага ханган нийлүүлэгчдээ байгаль орчны үр дүнтэй                      бодлоготой байж, байгаль орчныг хамгаалах одоогийн хууль, дүрэм журмыг дагаж                        хэрэгжүүлэхийг хүсэж байна. 

 

 

Дэлхийн Зөн байгууллагын Ханган нийлүүлэгчийн Ёс зүйн дүрмийг зөвшөөрч байна. 

Дээр дурдсан Дэлхийн Зөн байгууллагын Ханган нийлүүлэгчийн ёс зүйн дүрэм, зарчмыг уншиж, бүрэн дүүрэн ойлгон дагаж мөрдөхөө илэрхийлж гарын үсэг зурснаар баталгаажуулж байна. Ханган нийлүүлэгчийн ёс зүйн дүрэмтэй нийцээгүй аливаа үйлдэл нь Дэлхийн Зөн байгууллагатай байгуулсан бизнес, ажил хэргийн харилцааг дуусгавар болгоход хүргэж болзошгүйг би ойлгож байна.  

 

______________________________________________                              _____________________________________________

Ханган нийлүүлэгчийн төлөөлөгчийн нэр,                           Гарын үсэг 

албан тушаал                                   

 

_____________________________________________                              ______________________________________________

Ханган нийлүүлэгч/Компанийн нэр                                      Огноо